Үндсэн агуулга руу алгасах

Онлайн дэлгүүр

Чатаар зарж, захиалга авдаг AI онлайн дэлгүүр

Messenger, Instagram-д AI таны каталогоос бараа санал болгож, захиалга бүртгэнэ.

OpenBot нь Messenger, Instagram-ын чатад таны каталогийн бараа, үнэ, хувилбараар Монголоор хариулж, захиалга бүртгэнэ. Үлдэгдэл хөтөлбөл дууссан барааг зарахгүй; мэдэхгүй асуултыг оператор руу шилжүүлнэ.

Алхмууд

Хэрхэн ажилладаг вэ

  1. Google, имэйл эсвэл Facebook-ээр бүртгүүлээд Facebook хуудас эсвэл Instagram Business хаягаа холбоно.

  2. Бараа, үнэ, өнгө, хэмжээ зэрэг хувилбар, зургаа каталогт оруулна.

  3. Хүргэлт, буцаалт зэрэг түгээмэл асуултаа мэдлэгийн санд нэмнэ.

  4. Харилцагч бараа асуухад AI санал болгож, сонгосныг нь захиалга болгон бүртгэнэ.

Үнэ

Ямар багцад байдаг вэ

  • Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
  • QPay-ээр чатад төлбөр авах: Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
  • OpenShop.mn каталог ба checkout, хүсэлтээр OpenBot холбож өгнө: Starter багцаас эхлэн, сард 149,900₮.
Бүх багцыг харах

Асуулт

Түгээмэл асуултууд

  • Онлайн дэлгүүрт чатбот холбоход юу хэрэгтэй вэ?

    Facebook хуудас эсвэл Instagram Business хаяг хэрэгтэй. Бүртгүүлээд сувгаа workspace-даа холбож, каталогоо оруулахад AI зарж эхэлнэ.

  • AI барааны үнийг буруу хэлэх үү?

    AI таны каталог болон мэдлэгийн санд оруулсан үнээр хариулна. Эх сурвалжгүй үнэ гарвал үнийн шалгалт тэр хариуг илгээхгүй, мэдэгдэж буй үнийг хэлэх эсвэл яриаг оператор руу шилжүүлнэ. Үнэ өөрчилбөл каталог, мэдлэгийн сан хоёуланд нь шинэчилнэ үү.

  • Бараа дуусвал яах вэ?

    Үлдэгдэл хөтлөх тохиргоог асаавал үлдэгдэлгүй хувилбарыг AI дууссан гэж хэлж, захиалгад оруулахгүй.

  • Захиалгыг маягтаар авч болох уу?

    Болно. Чатад захиалгын маягтын товч гаргаж, харилцагч бараа, тоо ширхэг, утас, хаягаа нэг дор бөглөнө.

  • Захиалгаа хаанаас харах вэ?

    Чатаар бүртгэсэн захиалга бүр dashboard-ийн Захиалга хэсэгт орж, төлөвийг нь тэндээс хөтөлнө.