Хууль
Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 5
Энэхүү нөхцөл нь Билдрай Эй Ай ХХК-ийн үзүүлж буй OpenBot үйлчилгээг хэрэглэгч ашиглах харилцааг зохицуулна. Бүртгүүлэх, ашиглахдаа та энэхүү нөхцөлийг зөвшөөрсөн гэж үзнэ.
1. Үйлчилгээний агуулга
Үйлчилгээ нь Facebook Messenger, Instagram Direct Message, Telegram-аар ирсэн мессежид AI автомат хариулах, бүтээгдэхүүний каталогийг харуулах, захиалга хүлээн авах, QR төлбөр илгээх SaaS платформ юм.
2. Бүртгэл ба хандалт
- Google, имэйл (OTP) эсвэл Facebook бүртгэлийн аль нэгээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд Facebook бүртгэл заавал биш. Харин workspace ажиллаж, багц идэвхжихийн тулд Messenger эсвэл Instagram суваг холбогдсон байх шаардлагатай; Telegram бот, вэб чат виджет нь түүн дээр нэмэгдэх суваг.
- Messenger / Instagram суваг холбоход таны эзэмшил эсвэл удирдах эрхтэй Facebook Page / Instagram Business Account шаардлагатай.
- Бүртгэлийн мэдээлэл үнэн, бодит байх ёстой. Хуурамч бүртгэл, бусдын хуудас, бот, сувгийг зөвшөөрөлгүй холбохыг хориглоно.
- Нэг бүртгэлийг олон хүн хуваалцах бол Pro багцын Багийн гишүүнболомжийг ашиглана.
3. Төлбөр ба багц
- Free багц: workspace-д Messenger эсвэл Instagram суваг холбогдмогц автоматаар идэвхжинэ. Сарын AI хариуны хязгаарыг Үнэ хэсэгт заана. Урьдчилсан төлбөр шаардахгүй.
- Төлбөртэй багц: урьдчилсан төлбөртэй, хамгийн багадаа 3 сараар (дээд тал нь 12 сар) авна. Сунгах, өөр багц руу шилжихэд мөн адил. Төлбөрийг QPay QR-ээр хийнэ.
- Багцын мессежийн хязгаар нь зөвхөн AI-гийн илгээсэн мессежд тооцогдоно. Хязгаар дуусах үед нэмэлт мессежийн багц худалдан авах боломжтой.
- Төлбөр буцаалт: төлсөн төлбөр буцаагдахгүй. Багцын хамгийн бага хугацаа 3 сар; төлсөн хугацаа дуусахаас өмнө багцаа цуцалсан, эсвэл ашиглаагүй хугацаа үлдсэн ч мөнгө буцаахгүй.
- Хэрэглэгчийн сувгаар орсон захиалгын орлого нь тухайн хэрэглэгчийн банкны данс руу шууд орно. Бид зөвхөн платформын сарын хураамж авна.
4. Хориглох зүйл
Дараах үйлдлийг хориглоно:
- Хууль бус, хориотой бараа, үйлчилгээний сурталчилгаа.
- Бусдын оюуны өмч, барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглах.
- Хэрэглэгчээс хуурамчаар төлбөр, мэдээлэл, бэлэг хэлбэрээр луйвардах.
- Платформын rate limiting тойрох, security шалгах, автомат хуурамч бүртгэл үүсгэх.
- AI-гийн system prompt-ыг prompt injection замаар гуйвуулах оролдох.
Хориглосон үйлдэл гаргасан тохиолдолд бид мэдэгдэлгүйгээр бүртгэл түдгэлзүүлэх эсвэл устгах эрхтэй.
5. AI-гийн хариултын хариуцлага
AI нь таны оруулсан мэдлэгийн сан, бүтээгдэхүүний мэдээлэлд тулгуурлан хариу үүсгэдэг. Буруу эсвэл төөрөлдүүлсэн хариулт гарсан тохиолдолд бид өөрсдийг хариуцахгүй. Та AI-гийн хариултыг Playground-аар туршиж, мэдлэгийн сангаа сайжруулах үүрэгтэй.
6. Оюуны өмч
Үйлчилгээний кодын бааз, дизайн, brand асет, лого нь Билдрай Эй Ай ХХК-д харьяалагдана. Таны оруулсан агуулгын оюуны өмчийн эрх таньд үлдэх бөгөөд бид тэдгээрийг зөвхөн Үйлчилгээг ажиллуулах зорилгоор ашиглана.
7. Үйлчилгээг цуцлах
Та хэдийд ч Дашбоардаас бүртгэлээ устгах боломжтой. Бид нөхцөлийг ноцтой зөрчсөн бүртгэлийг нэн даруй түдгэлзүүлж болно. Цуцлалтын дараа өгөгдлийн устгал Нууцлалын бодлого-ын дагуу явагдана.
8. Үйлчилгээний тасалдал
Бид 99%+ uptime зорилго тавьдаг боловч техникийн засвар, Meta Platform болон Telegram-ын API асуудал, гуравдагч үйлчилгээний гэмтэл зэрэг тохиолдолд үйлчилгээ түр тасалдаж болно. Ийм тасалдал нь төлбөрийн хугацааг сунгах эсвэл буцаан олгох үндэслэл болохгүй.
9. Хариуцлагын хязгаарлалт
Бид Үйлчилгээг "байгаагаар нь" нийлүүлнэ. Шууд бусаар үүссэн хохирол (алдагдсан орлого, нөхөн төлбөр гэх мэт) нь таны сүүлийн 6 сарын төлсөн үйлчилгээний төлбөрийн дүнгээс хэтрэхгүй.
10. Хэрэглэх хууль
Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид захирагдана. Маргаан гарвал Нийслэл дэх Дүүрэг дундын иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэнэ.
11. Холбогдох
Энэхүү нөхцөлтэй холбоотой асуултыг contact@buildry.cloud хаягаар илгээнэ үү.