Instagram DM-д AI автомат хариулт
Instagram Business хаягийн DM-д AI Монголоор, таны мэдээллээр хариулна.

OpenBot нь Instagram Business хаягийн тань DM-д ирсэн асуултад таны бараа, мэдээлэл дээр тулгуурлан Монголоор хариулна. Яриа Messenger-тэй нэг inbox-д орж, захиалга, QPay төлбөр авна; мэдэхгүй асуултыг оператор руу шилжүүлнэ.
Алхмууд
Хэрхэн ажилладаг вэ
Google, имэйл эсвэл Facebook-ээр бүртгүүлээд workspace үүсгэнэ.
Instagram Business хаягаа холбоно. DM-ийн яриа нэг inbox-д орж ирнэ.
Бараа, үнэ, түгээмэл асуулт, файлаа оруулж AI-г сургана.
AI-г автомат эсвэл санал болгох горимд асаана. Санал болгох горимд AI ноорог бичиж, та шалгаад илгээнэ.
Үнэ
Ямар багцад байдаг вэ
- Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
- Коммент → хувийн мессеж: Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
Асуулт
Түгээмэл асуултууд
Ямар Instagram хаяг хэрэгтэй вэ?
Instagram Business хаяг хэрэгтэй. Workspace-даа холбосны дараа DM-ийн яриа inbox-д орж ирнэ.
Messenger, Instagram-ыг нэг дор удирдаж болох уу?
Болно. Хоёр сувгийн яриа нэг inbox-д орж, AI нэг мэдлэгийн сангаар хоёуланд нь хариулна. Суваг бүр дээр AI-г тусад нь асааж унтраана.
AI буруу зүйл хэлчих вий?
AI таны оруулсан бараа, мэдлэгийн сан, бизнесийн мэдээлэл дээр тулгуурлан хариулж, эдгээрээс гадуурх асуултад анхдагчаар хариулахгүй. Эх сурвалжгүй үнэ, дүн, хаяг хэлэхээс 12 давхар шалгалт хамгаална; итгэлгүй үед AI яриаг оператор руу шилжүүлнэ.
Instagram-аар захиалга, төлбөр авч болох уу?
Болно. Харилцагч DM-ээр бараа асуухад AI каталогоос санал болгож, захиалгыг бүртгээд QPay-ийн QR илгээнэ. Захиалга нь төлбөрийг QPay-аас дахин шалгасны дараа баталгаажна.
Хүн өөрөө хариулж болох уу?
Болно. DM-ийн яриа inbox-д орох тул тэндээс өөрөө бичнэ; харилцагч хүн хүсвэл AI яриаг оператор руу шилжүүлнэ.