Цаг захиалга
Чатаар цаг захиалга авдаг AI бот
Салон, эмнэлэг, фитнесийн цагийг AI сул цагаас нь сонгуулж, чатаар товлоно.

OpenBot нь таны цагийн хуваариас сул цагийг Messenger, Instagram-ын чатад товчоор харуулж, харилцагч цагаа сонгоод утсаа үлдээхэд захиалгыг баталгаажуулна. Мастер, өрөө зэрэг нөөц бүрийн цагийг тусад нь хөтөлж болно.
Алхмууд
Хэрхэн ажилладаг вэ
Бүртгүүлээд Facebook хуудас эсвэл Instagram Business хаягаа workspace-даа холбоно.
Ажлын өдөр, цаг, нэг цагт хэдэн хүн авахаа цагийн хуваарьт оруулна.
Хэрэгтэй бол мастер, өрөө зэрэг нөөц нэмж, хуваарийг нь тусад нь тохируулна.
Харилцагч цаг асуухад AI сул цагийг товчоор харуулж, сонгосон цагт захиалга үүсгэнэ.
Үнэ
Ямар багцад байдаг вэ
- Starter багцаас эхлэн, сард 149,900₮.
Асуулт
Түгээмэл асуултууд
Цаг захиалгын бот ямар бизнест тохирох вэ?
Салон, эмнэлэг, фитнес, зөвлөгөө зэрэг цагаар үйлчилдэг бизнест. Бизнесийн төрлийг Үйлчилгээ, цаг захиалга болгоход бот цаг товлолтод төвлөрнө.
AI дүүрсэн цаг санал болгох уу?
Үгүй. Цаг бүрийн багтаамжийг та тогтоож, AI тухайн үед сул байгаа цагийг л харуулна. Хэн нэгэн утсаа бичиж байгаа захиалга ч тэр жагсаалтад эзэлсэн гэж тооцогдоно.
Мастер бүрээр цаг тусад нь хөтөлж болох уу?
Болно. Мастер, өрөө зэрэг нөөц бүр өөрийн хуваарьтай байж, AI эхлээд нөөцийг, дараа нь түүний сул цагийг сонгуулна.
Захиалсан цагуудаа хаанаас харах вэ?
Чатаар үүссэн цаг захиалга бүр dashboard-ийн Цаг захиалга хэсэгт харилцагчийн утасны хамт орно.