Developer API
Developer API: ботоо өөрөө бичиж OpenBot-той холбох
Ирсэн мессежийг webhook-оор авч, хариуг REST API-аар илгээж, flow-оо системээсээ дуудна.

Developer API нь Messenger, Instagram, Telegram, вэб чатад ирсэн мессежийг таны сервер рүү HMAC гарын үсэгтэй webhook-оор илгээж, хариуг REST API-аар авна. Сувгийг гадаад бот горимд шилжүүлбэл өөрийн бот, AI агентаараа хариулж, flow-оо системээсээ ажиллуулна.
Нэвтэрч баримт уншихТехникийн баримт төлбөртэй багцтай хэрэглэгчдэд нээлттэй.
Алхмууд
Хэрхэн ажилладаг вэ
Dashboard-ийн Хөгжүүлэгч хэсэгт API түлхүүр үүсгэнэ; түлхүүр нэг л удаа харагдана.
Webhook хаягаа хадгалж, тест эвент илгээж шалгана.
Сувгийнхаа горимыг гадаад бот болгоход ирсэн мессеж таны сервер рүү очно.
Хариугаа REST API-аар илгээнэ; яриа inbox-д хэвээр харагдана.
Үнэ
Ямар багцад байдаг вэ
- API багцаас эхлэн, сард 29,900₮.
Асуулт
Түгээмэл асуултууд
Webhook хүргэлт найдвартай юу?
Хүргэлт бүр HMAC гарын үсэгтэй ирж, амжилтгүй бол хэд хэдэн удаа дахин оролдоно. Хүргэлтийн лог dashboard-д хадгалагдана.
Хүсэлтийн хязгаар хэд вэ?
Түлхүүр бүрд минутад 120 хүсэлт. Хязгаар хэтэрвэл сервер хэзээ дахин оролдохыг хариундаа заана.
OpenBot-ын AI-тай хамт ашиглаж болох уу?
Developer API ба OpenBot-ын AI хоёулаа багтсан багц дээр болно. Суваг бүрийн горимыг тусад нь сонгоно: зарим сувагт OpenBot-ын AI хариулж, заримд нь таны бот хариулна. API багцад OpenBot-ын AI байхгүй.
Messenger, Instagram-д хэзээ ч илгээж болох уу?
Үгүй. Meta-гийн дүрмээр харилцагчийн сүүлийн мессежээс хойш 24 цагийн дотор л илгээнэ; Telegram-д ийм хязгаар байхгүй.
API түлхүүрээ алдвал яах вэ?
Dashboard-аас тэр түлхүүрийг хүчингүй болгоод шинийг үүсгэнэ; хүчингүй болсон түлхүүр тэр даруй ажиллахаа болино.