Messenger
Facebook Messenger-т AI автомат хариулт
Facebook хуудасны Messenger-т AI Монголоор, таны мэдээллээр хариулна.

OpenBot нь Facebook хуудасны тань Messenger-т ирсэн асуултад таны оруулсан бараа, мэдээлэл дээр тулгуурлан Монголоор хариулна. Захиалга авч, QPay-ийн QR илгээнэ; мэдэхгүй асуултыг оператор руу шилжүүлнэ.
Алхмууд
Хэрхэн ажилладаг вэ
Google, имэйл эсвэл Facebook-ээр бүртгүүлээд workspace үүсгэнэ.
Facebook хуудсаа холбоно. Messenger-ийн яриа нэг inbox-д орж ирнэ.
Бараа, үнэ, түгээмэл асуулт, файлаа оруулж AI-г сургана.
AI-г автомат эсвэл санал болгох горимд асаана. Санал болгох горимд AI ноорог бичиж, та шалгаад илгээнэ.
Үнэ
Ямар багцад байдаг вэ
- Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
- Коммент → хувийн мессеж: Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
Асуулт
Түгээмэл асуултууд
Messenger чатбот холбоход юу хэрэгтэй вэ?
Facebook хуудас хэрэгтэй. Google, имэйл эсвэл Facebook-ээр бүртгүүлээд хуудсаа workspace-даа холбоно.
AI буруу зүйл хэлчих вий?
AI таны оруулсан бараа, мэдээлэл дээр тулгуурлан хариулж, эдгээрээс гадуурх асуултад анхдагчаар хариулахгүй. Үнэ, дүн, хаяг зохиохоос сэргийлсэн 12 давхар шалгалттай; эргэлзвэл яриаг бүх түүхтэй нь оператор руу шилжүүлнэ.
Messenger-ээр захиалга, төлбөр авч болох уу?
Болно. AI каталогоос бараа санал болгож, захиалга бүртгээд QPay-ийн QR илгээнэ. Төлбөрийг манай сервер QPay-аас дахин шалгаж байж захиалгыг баталгаажуулна.
Хүн өөрөө хариулж болох уу?
Болно. Inbox-оос хүссэн яриандаа өөрөө бичнэ; харилцагч хүн хүсвэл AI яриаг оператор руу шилжүүлнэ. Суваг бүр дээр AI-г тусад нь асааж унтраана.
Instagram, Telegram-ыг хамт холбож болох уу?
Болно. Нэг workspace-д Instagram, Telegram бот, вэб чатыг нэмж холбоход бүх яриа нэг inbox-д орно.