Үндсэн агуулга руу алгасах

Хууль

Өгөгдөл устгах хүсэлт

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 29

Хувь хүний нууцлалыг хамгаалах, Meta Platform Terms-ын дагуу таны Билдрай Эй Ай ХХК-ийн системд хадгалагдаж буй бүх хувийн өгөгдлийг хүссэн үедээ устгуулах эрхтэй.

1. Ямар өгөгдөл устгагдах вэ?

  • Google / Facebook / имэйл бүртгэлээр орж ирсэн нэр, и-мэйл, зураг.
  • Холбосон Facebook Page, Instagram Business Account-ын метадата, access token.
  • Холбосон Telegram ботын токен, нэр, ID.
  • Сувгаар дамжин ирсэн бүх мессежийн түүх, харилцагчийн профайл (PSID/IGSID, Telegram chat ID), хавсралт зураг / дуу.
  • Таны оруулсан мэдлэгийн сан, бүтээгдэхүүн, захиалга.
  • Төлбөрийн гүйлгээний лог (хууль ёсны 5 жилийн хадгалалтаас бусад).
  • AI-гийн тохиргоо, системийн prompt, A/B хувилбарууд.

Устгахгүй, гэхдээ хувийн мэдээллээс салгаж хадгалах зүйлс:

  • Төлбөрийн гүйлгээ болон НӨАТ-ын баримтын бүртгэл — хуулийн шаардлагын дагуу (гүйлгээг 5 жил). Худалдан авагчийн нэр, утас, хаяг, регистрийн дугаар хасагдаж, зөвхөн санхүүгийн мэдээлэл үлдэнэ.
  • Нэргүйжүүлсэн ярианы текст — нэр, утасны дугаар, хаяг, и-мэйл, данс, бүртгэлийн дугаарыг автоматаар арилгаж, workspace болон харилцагчтай холбох түлхүүргүй хэлбэрээр үйлчилгээ, AI-ийн хариултыг сайжруулахад хадгалагдаж болно. Бид үүнийг тодорхой хүнтэй холбохыг оролдохгүй. Устгагдсан мэдээлэл шифрлэгдсэн нөөц хуулбарт хадгалах хугацаа нь дуустал үлдэж, нөөцийн ердийн мөчлөгөөр арилна. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-ын 5-р хэсгээс үзнэ үү.

2. Устгалтыг хэрхэн хүсэх вэ?

2 аргыг санал болгож байна:

Арга 1 · Дашбоардаас шууд

  1. app.openbot.mn-д нэвтрэх.
  2. Тохиргоо → Бүртгэл хэсэг рүү орох.
  3. Бүртгэл устгах товчийг дарах.
  4. Баталгаажуулалтын дараа 30 хоногт багтаан өгөгдөл бүрэн устана.

Арга 2 · И-мэйлээр хүсэлт илгээх

Доорх загвар хуулж contact@buildry.cloud хаяг руу илгээнэ үү:

Гарчиг: Өгөгдөл устгах хүсэлт

Сайн байна уу,

Би OpenBot системд бүртгэлтэй хэрэглэгч бөгөөд
өөрийн хувийн болон холбогдох бүх өгөгдлийг устгуулах
хүсэлт гаргаж байна.

Бүртгэлийн и-мэйл (Google/Facebook/имэйл): ___________________
Холбосон суваг (Page / Instagram / Telegram бот): ___________________
Платформын хэрэглэгч ID (сонгох):           ___________________

Хүндэтгэсэн,
[Таны нэр]

3. Хугацаа

  • Хүсэлт хүлээн авмагц 7 ажлын өдрийн дотор баталгаажуулах и-мэйл илгээнэ.
  • Баталгаажуулалтын дараа 30 хоногт багтаан өгөгдөл бүрэн устана.
  • Workspace устгавал тэр нь эхлээд архивт орж, 15 хоногийн дотор сэргээх боломжтой. Дараа нь түүний хувийн мэдээлэл устгагдаж, устгах хүсэлтээс хойш 30 хоногт багтаан дуусна.
  • Онцгой тохиолдолд (хуулийн шаардлагатай гүйлгээний түүх г.м) зарим өгөгдөл холбогдох хуулиар тогтоосон хугацаанд хадгалагдана.

4. Facebook permission цуцлах

Манай систем Facebook-ын нэрийн өмнөөс мэдээлэл авах эрхийг шууд цуцалж болно:

  1. Facebook-д нэвтэрч Settings → Business Integrations рүү орох.
  2. OpenBot (өмнөх нэр нь Buildry Chat) апп-г олох.
  3. Remove товч дарж бүх permission цуцлах.

Ингэснээр Facebook-аас бидний рүү шинэ мэдээлэл дамжихгүй болно.

Telegram сувгийн хувьд: Дашбоардын Сувгууд хэсгээс ботоо салгахад токен системээс устаж, шинэ мессеж бидэн рүү ирэхээ болино. Мөн та BotFather дээр /revoke командаар токеноо өөрөө хүчингүй болгож болно.

5. Дэмжлэг

Хүсэлт гаргах, хугацаатай холбоотой асуудал гарвал contact@buildry.cloud хаягаар 24 цагийн дотор хариу өгнө.