Үндсэн агуулга руу алгасах

Бизнесийн нэгдсэн платформ

Чатаас орлого хүртэл нэг платформ дээр

Хариулт, сагс, QR төлбөр, баримт, CRM — бүгд нэг workspace-д.

AI ажилтан

AI ажилтан — таны мэдээллээр л хариулна

Таны оруулсан мэдээллээр л хариулж, захиалга авч, цаг товлоно.

  • Сургана

    Бараа, үнэ, түгээмэл асуулт, файлаа оруулна. AI хариулж чадаагүй асуултыг цуглуулж, мэдлэгийн санд нэмэхийг танд санал болгоно.

  • Шалгана

    Тохиргоогоо ноорог хэлбэрээр туршиж үзээд нийтэлнэ, хэрэгтэй бол өмнөх хувилбар руу буцаана. Туршилтын чатад хариу мэдлэгийн сангийн аль мэдээллээс гарсныг харна.

  • Хянана

    Автомат горим эсвэл "санал болгох" горим — AI ноорог бичиж, хүн шалгаад илгээнэ. Үнэ, дүн, хаяг зохиохоос сэргийлсэн 12 давхар шалгалттай; харилцагч хүн хүсвэл оператор руу шилжинэ.

Сувгууд

Харилцагч чинь хаана байна, тэнд

Facebook хуудас эсвэл Instagram-аар эхэлж, Telegram бот, вэб чатыг дээр нь нэмнэ.

  • Messenger

    Facebook хуудсаа холбоод чат, коммент, захиалгаа нэг дор.

  • Instagram

    Instagram Business хаягийн DM-д мөн адил хариулна.

  • Telegram

    @BotFather-оос авсан токеноор ботоо workspace-даа нэмнэ.

  • Вэб чат виджет

    Сайтдаа нэг мөр код нэмэхэд чат цонх гарч, AI хариулна.

Нэг workspace-д олон суваг холбож, суваг бүр дээр AI-г тусад нь асааж унтраана.

Худалдаа

Чат дотор зарж, төлбөрөө авна

Асуухаас төлөх хүртэл яриагаа орхихгүй; захиалга бүр dashboard-д бүртгэгдэнэ.

  • Каталог

    Бараа, хувилбар (размер, өнгө), үлдэгдэл — AI таны каталог, мэдлэгийн сан дээр тулгуурлан санал болгоно; үлдэгдэл хөтөлбөл дууссан хувилбарын захиалга авахгүй.

  • Захиалгын форм

    Чатаас нээгдэх вэб форм: тоо ширхэг, утас, хаяг — сагс нэг дор.

  • QPay төлбөр

    Нэхэмжлэл чатад очно. Төлбөрийг манай сервер QPay-аас дахин шалгаж байж захиалга баталгаажна.

  • Коммент → хувийн мессеж → нэхэмжлэх

    Постын доорх коммент хувийн яриа болж, захиалга, нэхэмжлэл хүртэл үргэлжилнэ.

OpenShop.mn, Google Sheets-тэй холбогдоно.

ЖишээInstagram · 14:06

Захиалга #1042

Цамц, M размер × 1
89,000₮
Харилцагч
Болормаа

Нийт

89,000₮

QPay · Төлөгдсөн

Апп-ууд

Нэг workspace, 11 апп

Нэг харилцагчийн бүртгэл, нэг inbox, нэг мэдлэгийн сан — дата зөөхгүй.

Харилцах

Харилцагчтай ярих бүх зүйл

4 апп
  • Яриа

    Бүх сувгийн яриа нэг inbox-д, оператор руу нэг товчоор.

  • AI ажилтан

    Таны мэдээллээр хариулж, захиалга авч, цаг товлоно.

  • Сошиал

    Постын комментод хариулж, хувийн мессежээр яриа эхлүүлнэ.

  • Маркетинг

    Харилцагчдадаа Meta-гийн дүрмийн дотор мессеж илгээнэ.

Зарах

Яриаг захиалга, цаг болгох

3 апп
  • Худалдаа

    Каталог, хувилбар, үлдэгдэл, захиалга, QPay төлбөр.

  • Цаг захиалга

    Сул цаг харуулж, мастер эсвэл өрөөгөөр цаг товлоно.

  • Харилцагч

    Харилцагчийн түүх, шат, даалгавар, сегмент.

Удирдах

Ажлаа автоматжуулж, хэмжих

4 апп
  • Автоматжуулалт

    Flow Studio: асуулт, форм, нөхцөл, AI алхамтай урсгал.

  • Тайлан

    Яриа, AI-ийн оролцоо, захиалга, өдөр бүрийн тойм.

  • Тохиргоо ба баг

    Сувгууд, баг, эрх, мэдэгдэл.

  • Хөгжүүлэгч

    Webhook, REST API, flow-оо серверээс дуудах.

API ба MCP

Өөрийн систем, AI хэрэгсэлтэйгээ холбо

Нийтэд нээлттэй API, webhook, MCP сервер — workspace-аа кодоос эсвэл AI туслахаасаа удирдана.

Developer API ба webhook

Ирсэн мессеж бүр таны сервер рүү HMAC гарын үсэгтэй очно, хариуг REST-ээр илгээнэ. Flow-оо өөрийн системээс дуудна.

MCP сервер — Монголд анхны

Claude, ChatGPT-ээс workspace-аа удирдана: мэдлэг нэмэх, flow ноорог үүсгэх. Яриа уншихыг зөвхөн эзэмшигч асаана, анхдагчаар унтраалттай. Нийтлэх, илгээх, хариулах, устгахын өмнө танаас асууна.

Өөрийн Meta апп

Messenger, Instagram-аа өөрийн Meta аппаар холбож, бусдын аппаас хамааралгүй ажиллана. Хүсвэл бүх системийг өөрийн сервер дээр.

Баримт — төлбөртэй багцтай хэрэглэгчдэд