MCP
Claude, ChatGPT-ээс OpenBot-оо удирдах MCP сервер
Claude, ChatGPT, Claude Code-ыг workspace-тайгаа холбоод, ярианаасаа ажлаа даалгана.

OpenBot-ын MCP сервер нь Claude, ChatGPT, Claude Code-ыг таны workspace-тай OpenBot-оор нэвтэрч олгосон зөвшөөрлөөр холбоно. AI туслах тайлан гаргаж, мэдлэг нэмж, flow-ийн ноорог үүсгэнэ; нийтлэх, харилцагч руу илгээх, хариулах, устгахын өмнө танаас асууна.
Нэвтэрч баримт уншихТехникийн баримт төлбөртэй багцтай хэрэглэгчдэд нээлттэй.
Алхмууд
Хэрхэн ажилладаг вэ
Dashboard-ийн Тохиргоо хэсгийн AI холболт (MCP)-оос MCP хаягаа хуулна.
Claude, ChatGPT эсвэл Claude Code-д тэр хаягийг connector болгон нэмнэ.
OpenBot-оор нэвтэрч, workspace болон олгох эрхээ сонгоод зөвшөөрнө.
AI туслахдаа ажлаа энгийн үгээр даалгана; холболтоо dashboard-аас хэдийд ч салгана.
Үнэ
Ямар багцад байдаг вэ
- Lite багцаас эхлэн, сард 44,900₮.
Асуулт
Түгээмэл асуултууд
AI туслах миний нууц үгийг авах уу?
Үгүй. Холболтыг OpenBot-ын нэвтрэх хуудсаар зөвшөөрөл олгох OAuth хэлбэрээр хийдэг тул AI туслахад нууц үг өгөхгүй. Холболт бүр dashboard-д харагдаж, салгамагц хандалт зогсоно.
AI туслах юуг асууж, юуг асуулгүй хийх вэ?
Шинээр үүсгэсэн мэдлэг, flow, тохиргоо ноорог болж хадгалагдана. Нийтлэх, харилцагч руу илгээх, хариулах, устгахын өмнө AI туслах танаас асууна; шошго, хариуцагч, ярианы хүний горим зэрэг дотоод тохиргоог асуулгүй өөрчилж болно.
Харилцагчийн яриа, утсыг AI туслах уншиж чадах уу?
Анхдагчаар үгүй. Яриа унших, харилцагчийн жагсаалт татах эрхийг зөвхөн workspace-ийн эзэмшигч AI холболт хэсгээс асаана; асаавал тэр мэдээлэл таны сонгосон AI үйлчилгээ рүү гарна.
Багийн гишүүн холбовол ямар эрхтэй байх вэ?
Тухайн хүний workspace дахь эрхээс хэтрэхгүй. Үүрэг нь буурах эсвэл гишүүнээс хасагдвал AI холболтын эрх тэр даруй хумигдана.
Ямар AI апп холбогдох вэ?
Claude, ChatGPT, Claude Code зэрэг MCP дэмждэг AI туслахууд холбогдоно. Танигдаагүй апп холбогдох гэвэл зөвшөөрлийн хуудас анхааруулга харуулна.