Хууль
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 5
OpenBot нь Монгол улсын хуулийн этгээд Билдрай Эй Ай ХХК-ийн бүтээгдэхүүн. Энэхүү бодлого нь таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг тодорхойлно.
1. Цуглуулдаг мэдээлэл
Үйлчилгээг ашиглах үед бид дараах мэдээллийг цуглуулна:
- Бүртгэлийн мэдээлэл: Google эсвэл Facebook-ээр нэвтрэх үед таны нэр, и-мэйл, профайл зураг, платформын хэрэглэгчийн ID; имэйлээр бүртгүүлэх үед и-мэйл хаяг болон нэг удаагийн баталгаажуулах код (OTP)-ын лог.
- Сувгийн мэдээлэл: холбосон Facebook Page, Instagram Business Account-ын нэр, access token, метадата; Telegram суваг холбоход таны оруулсан ботын токен (шифрлэгдэж хадгалагдана) болон ботын нэр, ID.
- Мессежийн өгөгдөл: холбосон сувгаар ирсэн / илгээсэн мессежийн агуулга, илгээгчийн ID (Meta-гийн PSID/IGSID, Telegram-ын chat ID), хавсралт.
- Бизнесийн мэдлэг: таны оруулсан бүтээгдэхүүн, мэдлэгийн сан, FAQ, тохиргооны параметрүүд.
- Төлбөрийн мэдээлэл: QPay гүйлгээний лог, дансны мэдээлэл (төлбөрийн хэрэгслийн дэлгэрэнгүй хадгалагддаггүй).
- Хэрэглээний мэдээлэл: үйлчилгээг хэрхэн ашигладаг, IP хаяг, хөтөч, төхөөрөмжийн мэдээлэл.
2. Мэдээллийг ашиглах зорилго
Бид цуглуулсан мэдээллээ дараах зорилгоор ашиглана:
- Үйлчилгээг ажиллуулах — таны сувгуудын харилцаа, захиалга, мессежийг удирдах.
- AI автомат хариултыг таны мэдлэгийн сан, бүтээгдэхүүний жагсаалтад тулгуурлан үүсгэх.
- QR төлбөр хүлээн авах, гүйлгээг баталгаажуулах, баримт илгээх.
- Үйлчилгээний шинэчлэл, аюулгүй байдлын мэдэгдлийг таньд хүргэх.
- Үйлчилгээний чанарыг сайжруулах, алдааг засах, дэмжлэг үзүүлэх.
- Устгагдсан workspace-ийн нэргүйжүүлсэн ярианы текстээр AI-ийн хариултыг сайжруулах (5-р хэсгийг үзнэ үү).
3. Facebook, Instagram болон Telegram-ын өгөгдөл
Бид Meta Platform-ын API ашиглан Facebook Page болон Instagram Business Account-ын өгөгдөлд хандана. Meta Platform Terms болон Developer Policy-г бүрэн мөрдөнө. Зөвхөн Facebook Login-ээр таны зөвшөөрсөн permission-ы хүрээнд өгөгдөлд хандана. Telegram суваг холбоход бид Telegram Bot API ашиглан зөвхөн таны ботод ирсэн мессежид хандана; ботын токеныг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалж, сувгаа салгахад устгана. Аль ч платформын API-аас авсан мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, хуваалцахгүй.
4. Өгөгдлийн хадгалалт ба аюулгүй байдал
Таны өгөгдөл нь PostgreSQL-д шифрлэгдэж, TLS 1.2+ холболтоор дамжина. Хандалтын токен, нууц үг нэмэлт шифрлэлттэй хадгалагдана. Зөвхөн эрх бүхий серверийн процесс таны өгөгдөлд хандана. Бид rate limiting, prompt injection detection, IP-тулгуурласан threat detection, автомат бэкап зэрэг стандарт хамгаалалтыг хэрэгжүүлдэг.
5. Өгөгдлийг хадгалах хугацаа
Таны бүртгэл идэвхтэй хугацаанд өгөгдлийг хадгална. Суваг салгасан эсвэл бүртгэлээ устгасан тохиолдолд холбогдох хувийн өгөгдөл 30 хоногийн дотор устана.
- Workspace устгах: устгасан workspace эхлээд архивт орж, 15 хоногийн дотор сэргээх боломжтой. Энэ хугацаа өнгөрмөгц түүний хувийн мэдээлэл (харилцагчийн профайл, мессежийн түүх, харилцагчийн илгээсэн хавсралт, тохиргоо) устгагдаж, устгах хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор бүрэн дуусна.
- Хуулиар хадгалах бүртгэл: төлбөрийн гүйлгээ болон НӨАТ-ын баримтын бүртгэлийг хуулийн шаардлагын дагуу (гүйлгээг 5 жил) хадгална. Эдгээрээс худалдан авагчийн нэр, утас, хаяг, регистрийн дугаарыг хасаж, зөвхөн дүн, огноо, баримтын дугаар зэрэг санхүүгийн мэдээллийг үлдээнэ.
- Нэргүйжүүлсэн ярианы текст: устгасан workspace-ийн ярианы текстийг зөвхөн нэргүйжүүлсэн хэлбэрээр хадгалж болно. Нэр, утасны дугаар, хаяг, и-мэйл, данс, бизнесийн нэр болон бүртгэлийн дугаар зэрэг таних мэдээллийг автомат шүүлтүүрээр арилгаж, таних мэдээлэл үлдсэн байж болзошгүй мессежийг бүхэлд нь хаяна. Үлдсэн текстийг үйлчилгээ болон AI-ийн хариултын чанарыг сайжруулахад ашиглана. Ийм текстийг workspace, харилцагч эсвэл сувгийн дугаартай холбох түлхүүргүйгээр хадгалах ба бид түүнийг тодорхой хүнтэй холбохыг оролдохгүй. Хавсралт (зураг, файл) хадгалагдахгүй.
- Нөөц хуулбар: устгагдсан мэдээлэл шифрлэгдсэн нөөц хуулбарт хадгалах хугацаа нь дуустал үлдэж, нөөцийн ердийн мөчлөгөөр арилна. Нөөц хуулбарыг зөвхөн систем сэргээхэд ашиглана.
Та хүссэн цагтаа Өгөгдөл устгах хуудаснаас шууд хүсэлт илгээж болно.
6. Таны эрх
Та дараах эрхтэй:
- Өөрийнхөө тухай бидэнд хадгалагдаж буй өгөгдлийг үзэх.
- Алдаатай мэдээллийг залруулахыг шаардах.
- Өгөгдлөө устгахыг шаардах.
- Facebook-ын тохиргооноос манай апп-ын permission-ыг хэдийд ч цуцлах.
- Telegram сувгаа хэдийд ч салгах — ботын токен системээс устана.
- Санал гомдолтой бол Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандах.
7. Бодлогын шинэчлэл
Энэхүү бодлогыг бид шинэчлэх эрхтэй. Томоохон өөрчлөлт орох тохиолдолд таны и-мэйл хаяг эсвэл дашборд мэдэгдлээр мэдээлнэ.
8. Хэмжилт: Google Analytics, Meta Pixel, Conversions API
Сайтын хандалт болон бүртгэлийн үр дүнг хэмжихийн тулд openbot.mn болон app.openbot.mn-ийн бүртгэл, workspace үүсгэх, багц сонгох хуудсууд дээр Google Analytics болон Meta Pixel ажиллаж болно. Мөн манай сервер Meta-гийн Conversions API-гаар дараах үйл явдлыг Meta руу илгээнэ: бүртгүүлсэн, анхны workspace үүсгэсэн, багцын төлбөр баталгаажсан.
- И-мэйл хаяг болон хэрэглэгчийн ID-г SHA-256-аар нэг талын hash болгож илгээнэ — түүхий хэлбэрээр Meta руу явахгүй.
- IP хаяг, хөтчийн мэдээлэл (user agent), Meta-гийн
_fbp/_fbcкүүкиг зар сурталчилгааны үр дүнг тааруулахад ашиглана. - Мессежийн агуулга, таны харилцагчдын мэдээлэл, бүтээгдэхүүн, төлбөрийн хэрэгслийн дэлгэрэнгүй энэ хэмжилтэд ОРОХГҮЙ.
- openbot.mn нүүр хуудсанд Meta Pixel нь хуудастай анх харилцах (гүйлгэх, дарах) үед л ачаалагдана. app.openbot.mn-д нэвтрэх, workspace үүсгэх, багц сонгох хуудас нээгдэх мөчид шууд ачаалагдана; хяналтын самбарын бусад хуудсанд хуудас үзсэн үйл явдал илгээгдэхгүй, зөвхөн дээрх бүртгэлийн үйл явдлууд очно. Хөтөч тань Global Privacy Control эсвэл Do Not Track дохио илгээдэг бол Pixel огт ачаалагдахгүй.
Одоогийн сонголт: зөвшөөрсөн.
Татгалзсан сонголт openbot.mn-ийн бүх дэд домэйнд хүчинтэй. Манай сервер (Conversions API) таны татгалзлыг хөтчөөс ирэх дараагийн хүсэлтээр мэдэж авч, түүнээс хойш таны тухай үйл явдал илгээхгүй — Global Privacy Control, Do Not Track дохиог ч мөн адил тооцно.
9. Google Drive-аас мэдлэг импортлох
Энэ боломж нээгдэж, та Drive-аа холбовол бид зөвхөн таны Google-ийн файл сонгогчоор (Picker) сонгосон файлуудын текстийг уншина. Drive-ийн бусад файлыг жагсаахгүй, нээхгүй.
- Уншсан текстийг зөвхөн тухайн workspace-ийн ботын хариултад ашиглана — өөр workspace, аналитик, зар сурталчилгаанд болон AI загвар сургахад ХЭЗЭЭ Ч ашиглахгүй.
- Ажилтнууд таны Drive-аас ирсэн агуулгыг зөвхөн таны тусламжийн хүсэлтээр эсвэл аюулгүй байдал, хуулийн шаардлагаар үзнэ; үзэлт бүр бүртгэлд үлдэнэ.
- Файлын түүхий байтыг диск эсвэл файл хадгалалтад бичихгүй; зөвхөн задалсан текст болон файлын мета мэдээлэл (нэр, өөрчлөгдсөн огноо) хадгалагдана. Google-ийн нэвтрэх токен шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.
- Холболтоо салгахад токен Google-д цуцлагдаж, та импортолсон агуулгаа хадгалах эсвэл устгахаа сонгоно. Устгасан агуулга шифрлэгдсэн нөөц хуулбараас 14 хоногийн эргэлтээр арилна.
- Google-ийн API-аас авсан мэдээллийг OpenBot ашиглах болон бусад апп руу дамжуулахдаа Google API Services User Data Policy-г, түүний дотор Limited Use шаардлагыг мөрдөнө. (OpenBot's use and transfer to any other app of information received from Google APIs will adhere to Google API Services User Data Policy, including the Limited Use requirements.)
10. НӨАТ-ын цахим баримт (e-barimt)
Худалдан авалтынхаа НӨАТ-ын баримтыг өөрийн эсвэл байгууллагын нэр дээр авахыг хүсвэл таныг ДАН (sso.gov.mn)-аар баталгаажуулна. ДАН-аар нэвтэрснээр таны регистрийн дугаар (байгууллагын баримт бол байгууллагын нэр, ТТД) зөвхөн тухайн захиалгын НӨАТ-ын баримтыг таны нэр дээр гаргах зорилгоор Билдрай Эй Ай ХХК (OpenBot)-д дамжина.
- Иргэний регистрийн дугаарыг шифрлэгдсэн хэлбэрээр хадгалж, баримт гармагц устгана. Төлбөр хийгдээгүй эсвэл захиалга цуцлагдсан бол хамгийн ихдээ 48 цагийн дотор устгана.
- Үнэмлэхний зураг, хаяг, нэр зэрэг бусад мэдээллийг бид хадгалахгүй.
- Баталгаажуулалтын бүртгэлийг (регистргүйгээр) маргаан шийдвэрлэх зорилгоор 90 хоног хадгална.
- Сугалааны код болон баримтын QR-ыг бид хадгалахгүй — зөвхөн танд чатаар илгээнэ.
- ДАН ашиглахгүй бол баримт анонимоор (хувь хүний) гарна.
11. Холбогдох хаяг
Асуулт, гомдол, өргөдөл байвал contact@buildry.cloud хаягаар холбогдоно уу.