Эхлэх
Бүртгэлээс AI-ийн эхний хариу хүртэл — код бичихгүй.
Гурван алхам
Dashboard-ийн wizard-тай ижил дараалал. Код бичихгүй.
Workspace нэрлэх
Бизнесийнхээ нэрийг өгнө — суваг, бараа, харилцагч энд цуглана.
ЗааварMeta суваг холбох
Facebook хуудас эсвэл Instagram Business хаягаа сонгоно.
ЗааварБагц
Туршилт автоматаар эхэлнэ; хүсвэл багцаа шууд сонгоно.
Заавар
AI болон багц Messenger эсвэл Instagram холбогдсон workspace дээр ажиллана. Facebook хуудас, Instagram холбох боломж удахгүй нээгдэнэ — бүртгэлээ одоо үүсгэж болно.
Роботоо холбоТүгээмэл асуултууд
OpenBot гэж юу вэ?
Чатаар ажилладаг бизнесийн нэгдсэн платформ: Messenger, Instagram, Telegram, вэб чатын яриаг нэг inbox-д цуглуулж, AI ажилтнаар хариулуулж, захиалга, цаг захиалга, төлбөр, харилцагчийн бүртгэл, автоматжуулалт, тайланг нэг workspace-д удирдана.
Эхлэхэд юу хэрэгтэй вэ?Эхлэхээс өмнө уншина уу
Google, имэйл эсвэл Facebook-ээр бүртгүүлээд workspace үүсгэнэ. AI болон багц нь Messenger эсвэл Instagram суваг холбогдсон workspace дээр ажиллана — Facebook хуудас эсвэл Instagram Business хаяг хэрэгтэй. Telegram бот, вэб чат виджетийг түүн дээр нэмэлт суваг болгон холбоно. Facebook хуудас, Instagram холбох боломж удахгүй нээгдэнэ — бүртгэлээ одоо үүсгэж болно.
AI буруу зүйл хэлчих вий?
AI зөвхөн таны оруулсан бараа, мэдээлэл дээр үндэслэнэ. Үнэ, дүн, хаяг зэрэг эх сурвалжгүй зүйлийг зохиохоос сэргийлсэн 12 давхар шалгалттай; эргэлзвэл яриаг бүх түүхтэй нь операторт шилжүүлнэ. Хүсвэл AI зөвхөн ноорог бичиж, та шалгаад илгээх горимоор ажиллуулна.
Ямар бизнест тохирох вэ?
Дэлгүүр, ресторан, салон, эмнэлэг, фитнес, сургалт, үл хөдлөх, авто, аялал, карго — өдөр бүр чатаар асуулт, захиалга хүлээж авдаг бизнест. Салбараа сонгоход бот тэр ажилд тохирч ажиллана; дараа нь хэдийд ч солино.
Төлбөрийг яаж авах вэ?
QPay-р нэхэмжлэл үүсгэж, харилцагч QR уншиж төлнө. Төлбөрийг манай сервер QPay-аас дахин шалгаж байж захиалгыг баталгаажуулна; мөнгө таны данс руу шууд орно.
Хөгжүүлэгчид юу санал болгодог вэ?
Ирсэн мессежийг HMAC гарын үсэгтэй webhook-оор авч, хариуг REST API-аар илгээнэ; Flow-оо серверээсээ дуудна. Баримт openbot.mn/developers дээр.