Үндсэн агуулга руу алгасах

Түгээмэл асуулт

OpenBot-ын талаарх түгээмэл асуултууд ба хариултууд.

OpenBot гэж юу вэ?

Чатаар ажилладаг бизнесийн нэгдсэн платформ: Messenger, Instagram, Telegram, вэб чатын яриаг нэг inbox-д цуглуулж, AI ажилтнаар хариулуулж, захиалга, цаг захиалга, төлбөр, харилцагчийн бүртгэл, автоматжуулалт, тайланг нэг workspace-д удирдана.

Эхлэхэд юу хэрэгтэй вэ?

Google, имэйл эсвэл Facebook-ээр бүртгүүлээд workspace үүсгэнэ. AI болон багц нь Messenger эсвэл Instagram суваг холбогдсон workspace дээр ажиллана — Facebook хуудас эсвэл Instagram Business хаяг хэрэгтэй. Telegram бот, вэб чат виджетийг түүн дээр нэмэлт суваг болгон холбоно. Facebook хуудас, Instagram холбох боломж удахгүй нээгдэнэ — бүртгэлээ одоо үүсгэж болно.

AI буруу зүйл хэлчих вий?

AI зөвхөн таны оруулсан бараа, мэдээлэл дээр үндэслэнэ. Үнэ, дүн, хаяг зэрэг эх сурвалжгүй зүйлийг зохиохоос сэргийлсэн 12 давхар шалгалттай; эргэлзвэл яриаг бүх түүхтэй нь операторт шилжүүлнэ. Хүсвэл AI зөвхөн ноорог бичиж, та шалгаад илгээх горимоор ажиллуулна.

Ямар бизнест тохирох вэ?

Дэлгүүр, ресторан, салон, эмнэлэг, фитнес, сургалт, үл хөдлөх, авто, аялал, карго — өдөр бүр чатаар асуулт, захиалга хүлээж авдаг бизнест. Салбараа сонгоход бот тэр ажилд тохирч ажиллана; дараа нь хэдийд ч солино.

Төлбөрийг яаж авах вэ?

QPay-р нэхэмжлэл үүсгэж, харилцагч QR уншиж төлнө. Төлбөрийг манай сервер QPay-аас дахин шалгаж байж захиалгыг баталгаажуулна; мөнгө таны данс руу шууд орно.

Хөгжүүлэгчид юу санал болгодог вэ?

Ирсэн мессежийг HMAC гарын үсэгтэй webhook-оор авч, хариуг REST API-аар илгээнэ; Flow-оо серверээсээ дуудна. Баримт openbot.mn/developers дээр.

Workspace, суваг, багцын байр юугаараа ялгаатай вэ?

  • Workspace — нэг бизнес. Бараа, мэдлэгийн сан, захиалга, харилцагч, AI тохиргоо бүгд түүнд харьяалагдана.
  • Суваг — харилцагч тан руу бичдэг апп: Messenger, Instagram, Telegram, вэб виджет. Нэг workspace олон сувагтай байж болно.
  • Багцын байр — багц хэдэн workspace ажиллуулахыг заана. Бот ажиллуулахын тулд workspace бүр байр эзэлнэ.

Зөвхөн Telegram эсвэл вэб виджетээр эхэлж болох уу?

Үгүй. AI болон багц Messenger эсвэл Instagram суваг холбогдсон workspace дээр ажиллана. Telegram бот, вэб виджетийг түүн дээр нэмэлт суваг болгон холбоно.

Сарын хариултын лимит дүүрвэл юу болох вэ?

AI автомат хариулт зогсоно. Мессеж Inbox-д ирсээр, та гараар хариулж чадна. Хэрэглээ хэсгээс хэдийг зарцуулснаа харж, нэмэлт хэрэглээ авах эсвэл илүү лимиттэй багц руу шилжинэ.

AI-гийн тохиргоогоо буруу өөрчилвөл буцааж болох уу?

Болно. Тохиргоо өөрчлөх бүрд өмнөх төлөв хадгалагдана — «Тохиргооны түүх»-ээс хувилбараа сонгож буцаана.

Бот хүнтэй ярих хэрэгтэй үед яах вэ?

Бот эргэлзвэл яриаг бүх түүхтэй нь операторт шилжүүлнэ. Та Inbox-оос тухайн яриан дээр AI-г түр зогсоож өөрөө хариулж болно; бусад яриа дээр бот хэвийн ажилласаар байна.

Холбоо барих

contact@buildry.cloud

Энэ заавар тусалсан уу?