Эхлэх — 4 алхам
Түлхүүр үүсгэж, webhook-оо холбоод, сувгаа «Гадаад бот» горимд шилжүүлж, эхний хариугаа илгээнэ.
Ирсэн мессеж бүр таны webhook руу ирнэ, та хариугаа REST-ээр илгээнэ. OpenBot-ийн AI энэ сувагт ХАРИУЛАХГҮЙ — тархи нь таных, Meta холболт · inbox · хэрэглэгчийн бүртгэл · хүргэлт нь OpenBot-ийнх.
Юу хэрэгтэй вэ
Workspace-ийн багцад developer_api модуль багтсан байх ёстой — тусдаа «API» багц эсвэл AI-тай багцуудын зарим нь. Аль багцад багтдагийг үнийн хэсгээс харна уу. Суурь хаяг: https://api.openbot.mn/v1.
Алхмууд
Dashboard → workspace → Хөгжүүлэгч таб → «Түлхүүр үүсгэх». sk_live_… утга зөвхөн нэг удаа харагдана — хадгална уу.
Мөн табд Webhook URL (https, нийтийн хаяг) хадгална → whsec_… нууц нэг удаа харагдана. «Тест илгээх» дарж 2xx авч байгаагаа шалгана.
AI ажилтан → Ажиллуулах (/dashboard/ai/operate) → сувгийнхаа горимыг «Гадаад бот» (ai_mode = external) болгоно («Сувгууд» hub тийш линклэнэ). Тэр мөчөөс ирсэн мессеж AI руу биш, таны webhook руу очно (inbox-д хэвээр харагдана).
Webhook-оор ирсэн conversation_id-аар POST /v1/messages дуудаж хариулна.
curl https://api.openbot.mn/v1/me -H "Authorization: Bearer sk_live_…"Дараагийн алхам: нэвтрэлт ба хязгаар · webhook-ийн гарын үсэг · мессеж илгээх.
Тэмдэглэл
externalгоримд OpenBot-ийн inbox, харилцагчийн бүртгэл, CRM, тайлан бүгд хэвээр ажиллана; таны илгээсэн хариу inbox-д «оператор» гэж харагдана.- Нэг сувагт
auto(OpenBot AI) баexternalзэрэг байж болохгүй — сувгийн горим л шийднэ. AI-г буцааж асаахадai_mode-ыгauto/suggestболгоно.