OpenBot-оор эхлэх
Бүртгүүлж, workspace үүсгэж, Messenger эсвэл Instagram сувгаа холбоод багцаа идэвхжүүлэх гурван алхам.
Эхлэхийн өмнө
- Нэгдсэн inbox
- AI ажилтан
- Админ эрхтэй Facebook хуудас эсвэл Instagram-ын мэргэжлийн (Business) хаяг
- Баталгаажуулах боломжтой имэйл хаяг
Meta холболт хянагдаж байна
Нэг бизнес = нэг workspace. Бараа, мэдлэгийн сан, захиалга, харилцагч, AI тохиргоо бүгд workspace-д харьяалагдана. Сувгууд (Messenger, Instagram, Telegram, вэб виджет) нь workspace-д залгагдана.
Алхмууд
Бүртгүүлэх
Google, имэйл эсвэл Facebook-ээр нэвтэрнэ. Имэйлээ нэг удаагийн кодоор баталгаажуулна — холболт тасрах, багц дуусах зэрэг мэдэгдэл тэр хаяг руу очно.
Workspace-аа нэрлэх
Эхний удаа нэвтрэхэд эхлэх заавар нээгдэнэ. Эхний алхамд бизнесийнхээ нэрийг бичиж workspace үүсгэнэ.
Messenger эсвэл Instagram холбох
Хоёр дахь алхамд Facebook хуудсаа сонгож Messenger суваг, эсвэл «Instagram» товчоор Instagram хаягаа workspace-даа залгана. AI болон багц нь Messenger эсвэл Instagram суваг холбогдсон workspace дээр л ажиллана. Дэлгэрэнгүй: Messenger, Instagram холбох.
Instagram товчоор холбох
Багцаа идэвхжүүлэх
Гурав дахь алхамд туршилт эхлүүлэх эсвэл Багц хэсгээс багц сонгоно. Багц, үнийн нөхцөл нүүр хуудсанд бий.
AI-гийн төлвийг шалгах
Мэдлэгийн сангаа бөглөөд (заавар) AI ажилтны «Ажиллуулах» табаас AI асаалттай эсэх, суваг бүр ямар горимд байгааг шалгана (заавар).
Дараа нь нүүр самбар дээр анхаарах зүйлс (тасарсан холболт, дутуу тохиргоо) эхэнд харагдана. Бүх сувгийн мессеж Inbox-д нэг дор ирнэ — та тэндээс гараар хариулж ч болно.
Асуудал гарвал
- Дэлгэц бүр «Facebook хуудсаа холбоно уу» гэж хаагдаж байна — workspace-д амьд Messenger эсвэл Instagram суваг алга. Telegram, вэб виджет дангаараа хангалтгүй.
- Багц идэвхжихгүй байна — эхлээд Messenger эсвэл Instagram холбоно.
- Нэг акаунтад хэд хэдэн бизнес — workspace бүр тусдаа үүсгэнэ; бот ажиллуулахад workspace бүр багцын байр эзэлнэ.
Энэ заавар тусалсан уу?