Messenger холбох
Facebook хуудсаа workspace-даа Messenger суваг болгон залгах.
- Workspace эзэн
- 5 мин
- Facebook хуудасны админ эрх · Үүссэн workspace
Meta холболт хянагдаж байна
Facebook хуудас холбох боломж удахгүй нээгдэнэ — бүртгэлээ одоо үүсгэж болно. Instagram холбох боломж Facebook-тэй хамт удахгүй нээгдэнэ.
Эхлэхийн өмнө
- Нэгдсэн inbox
- Workspace үүссэн байх (эхлэх заавар)
- Холбох Facebook хуудасны админ эрх
Messenger суваг бол workspace-ийн үндсэн суваг: AI хариулт болон багцын идэвхжүүлэлт үүнгүйгээр ажиллахгүй.
Алхмууд
Сувгууд хэсгийг нээх
Sidebar-аас workspace-аа сонгоод Сувгууд руу орно.
«Мессенжер» → «Холбох»
Facebook руу шилжиж нэвтэрнэ; асуусан зөвшөөрлүүдийг бүгдийг нь чагтална — нэгийг хасвал мессеж ирэхгүй байж болно.
Хуудсаа сонгох
OpenBot руу буцаж ирэхэд Facebook-ийн хуудсуудын жагсаалт гарна; холбох хуудсаа сонгоход тэр нь одоогийн workspace-д Messenger суваг болно. Нэг workspace олон хуудас барьж болно.
Instagram тусдаа
Хуудастай холбоотой Instagram хаяг энэ алхмаар автоматаар нэмэгдэхгүй — Instagram холбох.
Асуудал гарвал
- Суваг «Тасарсан» эсвэл мессеж ирэхээ больсон — мөрөн дэх «Дахин холбох»-оор зөвшөөрлөө шинэчилнэ; хуудасны админ эрх алдагдсан, нууц үг солигдсон үед ийм болдог. «Тасарсан» тэмдэг үргэлж гардаггүй тул мессеж зогсвол мөн дахин холбоно.
- Сувгаа салгавал — бараа, захиалга, яриа хэвээр; зөвхөн тэр сувгаар мессеж солилцох нь зогсоно.
Энэ заавар тусалсан уу?