OpenShop.mn дэлгүүр холбох
OpenShop.mn дэлгүүрийнхээ бараа, үлдэгдлийг чатад ашиглаж, чатын захиалгыг OpenShop-д үүсгэх.
Эхлэхийн өмнө
- OpenShop.mn
- Ажиллаж буй OpenShop.mn дэлгүүр (жишээ нь
mydemo.openshop.mn) - Багцад багтсан байх боломж: OpenShop.mn каталог + checkout — багцуудыг харах
Холбогдсоны дараа OpenShop дэлгүүрийн бараа, үнэ, үлдэгдэл OpenBot руу татагдаж, бот тэдгээрийг санал болгоно. Чатаар өгсөн захиалга OpenShop-д үүсч, төлбөр OpenShop-ийн checkout-оор хийгдэнэ.
Алхмууд
Холболт хүсэх
Холболтыг OpenBot эсвэл OpenShop-ийн админ хийнэ — мерчант өөрөө холбохгүй. Дэлгүүрийнхээ хаяг (slug) болон workspace-ийн нэрээ contact@buildry.cloud руу илгээнэ.
Төлвөө шалгах
Холбогдмогц OpenShop.mn дэлгүүр хуудсанд холбогдсон хаяг, барааны тоо, сүүлд шинэчилсэн цаг харагдана. Бараа тогтмол шинэчлэгдэнэ; «Одоо шинэчлэх» товчоор шууд татаж болно.
Чатаар турших
Ботоос барааг асууж, захиалга өгч үзнэ. Төлбөрийн холбоос OpenShop-ийн checkout руу хөтөлнө; төлөгдсөн захиалгын баримт чатад ирнэ.
Асуудал гарвал
- Гараар оруулсан бараа чатад харагдахгүй байна — OpenShop холбогдсон workspace-д бот зөвхөн OpenShop-оос татагдсан барааг санал болгоно; гараар оруулсан бараа устахгүй.
- Холбож чадсангүй — workspace-д бэлэн мөнгөний горим асаалттай бол эхлээд унтраагаад админаас дахин холбохыг хүснэ.
- «Дэлгүүр олдсонгүй» — дэлгүүрийн зөв хаягаа (жишээ нь
mydemo.openshop.mn)contact@buildry.cloudруу дахин илгээнэ. - Салгах — админд
contact@buildry.cloud-оор хандана.
Энэ заавар тусалсан уу?