Үндсэн агуулга руу алгасах

Мэдлэгийн сан бэлдэх

AI ажилтны хариултын эх сурвалж болох мэдлэгийн сан, бараагаа бөглөх.

Эхлэхийн өмнө

  • AI ажилтан
  • Workspace үүссэн байх

AI ажилтан таны оруулсан мэдлэг, бараа, бизнесийн мэдээлэл дээр л үндэслэн хариулна. Анхдагч тохиргоогоор энэ хүрээнээс гадуурх асуултад хариулахгүй, операторт хандахыг санал болгоно. Тиймээс сан хоосон бол бот ихэнх асуултад «мэдэхгүй» гэнэ.

Алхмууд

Эхний бичлэгүүдээ нэмэх

AI ажилтны Сургах табд «Нэмэх» дарна. Эхлээд харилцагчид хамгийн их асуудаг зүйлсийг бичнэ:

  • хүргэлтийн нөхцөл, төлбөр
  • буцаалт, солилт
  • баталгаа, чанар
  • ажлын цаг, байршил, холбоо барих

Бичлэг бүр товч гарчиг, 3–5 өгүүлбэр агуулгатай байхад хангалттай.

Файл эсвэл CSV-ээс оруулах

Бэлэн баримт байвал PDF/DOCX файлаас, олон бичлэгийг CSV-ээр нэг дор оруулж болно.

Бараагаа бүртгэх

Бүтээгдэхүүн хэсэгт бараа, үнэ, хувилбараа оруулна. Бараа нэмэхэд мэдлэгийн санд автоматаар ордог тул үнийг тусад нь бичих шаардлагагүй.

Цоорхойгоо нөхөх

Бот ажиллаж эхэлснээс хойш «Сургах» таб дахь Цоорхой хэсэгт харилцагчид асуусан ч AI хариулж чадаагүй асуултууд цуглана. «Хариулт бичих» дарж бичсэн хариулт шууд мэдлэгийн санд орно.

Асуудал гарвал

  • Бичлэг дээр «Pending» гэж байна — AI хайлтад бэлтгэгдэж байна; ихэнхдээ удалгүй, ховор тохиолдолд 24 цагийн дотор бэлэн болно.
  • Бот хуучин үнэ хэлж байна — үнийг бараан дээр сольсон ч мэдлэгийн сангийн бичлэг эсвэл барааны тайлбарт гараар бичсэн хуучин үнэ үлдсэн байж болно. Үнэ зөрсөн газруудыг систем сануулга болгон харуулна — тэр текстүүдийг засна.
  • Бот сэдвээсээ гадуур хариулахгүй байна — энэ бол зориуд: мэдээллийг мэдлэгийн санд нэмбэл тэр асуултад хариулна.

Энэ заавар тусалсан уу?