Захиалга ба QPay төлбөр
Бараагаа бүртгэж, чатаар захиалга авч, QPay-ээр төлбөрөө шууд данс руугаа хүлээн авах.
Эхлэхийн өмнө
- Каталог ба захиалга
- QPay төлбөр
- Орлого хүлээн авах банкны данс (хувь хүн эсвэл байгууллага)
- Багцад багтсан байх боломж: Бүтээгдэхүүн + захиалга — багцуудыг харах
Алхмууд
Бизнесийн төрлөө шалгах
Бизнесийн мэдээлэл хэсэгт бизнесийн профайл «Онлайн дэлгүүр» байхад бот бараа танилцуулж, сагс үүсгэж, утас, хаяг цуглуулж захиалга үүсгэнэ.
Бараагаа оруулах
Бүтээгдэхүүн хэсэгт бараа, үнэ, хувилбар (өнгө, хэмжээ гэх мэт) нэмнэ. Үлдэгдлээ хөтөлдөг бол «Нөөц хянах»-ыг асаана — тэгвэл үлдэгдэл 0 болсон хувилбарыг бот «дууссан» гэж хэлж, захиалга авахгүй.
Борлуулалтын дансаа баталгаажуулах
Төлбөр хүлээн авах тохиргоо хэсгээс Борлуулалтын данс руу орж данс эзэмшигчийн төрөл, мэдээлэл, банкны дансаа бөглөөд илгээнэ. Мэдээлэл хянагдаж баталгаажмагц QPay-ийн төлбөр таны данс руу шууд орно. Энэ хэсэг төлбөртэй багц идэвхтэй үед нээгдэнэ.
Захиалгаа хянах
Харилцагч QPay-ийн QR уншиж төлөхөд манай сервер QPay-аас төлбөрийг дахин шалгаж байж л захиалгыг «төлөгдсөн» болгоно. Бүх захиалга Захиалга хэсэгт төлөвтэйгээ харагдана.
Асуудал гарвал
- Данс «Хянагдаж байна» хэвээр — хяналт дуусахыг хүлээнэ; «Татгалзсан» бол шалтгааныг засаад «Дахин илгээх».
- Бот дууссан барааг зарж байна — «Нөөц хянах» унтраалттай байна; асаах эсвэл барааг идэвхгүй болгоно.
- Бот хуучин үнэ хэлж байна — мэдлэгийн сан, барааны тайлбар, коммент хариунд гараар бичсэн үнийг шалгана (мэдлэгийн сан).
Энэ заавар тусалсан уу?