Үндсэн агуулга руу алгасах

Messenger, Instagram холбох

Facebook хуудас болон Instagram Business хаягаа workspace-даа суваг болгон залгах.

Meta холболт хянагдаж байна

Facebook хуудас холбох боломж удахгүй нээгдэнэ — бүртгэлээ одоо үүсгэж болно. Instagram холбох боломж Facebook-тэй хамт удахгүй нээгдэнэ.

Эхлэхийн өмнө

  • Нэгдсэн inbox
  • Workspace үүссэн байх (эхлэх заавар)
  • Холбох Facebook хуудасны админ эрх
  • Instagram-д: мэргэжлийн (Business) хаяг

Messenger эсвэл Instagram суваг бол workspace-ийн үндсэн суваг: AI хариулт болон багцын идэвхжүүлэлт үүнгүйгээр ажиллахгүй.

Нэг workspace — Messenger эсвэл Instagram

«Instagram» товчоор холбосон Instagram хаяг таны одоо ажиллаж буй workspace-д залгагдана — workspace нэрээ хэвээр хадгалж, туршилт нь Messenger-тэй адил эхэлнэ. Гэхдээ одоогоор нэг workspace нь Messenger (Facebook хуудас) эсвэл «Instagram» товчоор холбосон хаягийн аль нэгийг л барина: Messenger аль хэдийн холбогдсон workspace-д «Instagram» товчоор холбохыг систем зөвшөөрөхгүй. Хоёуланг нь ашиглах бол тусдаа workspace-д холбоно.

Алхмууд

Сувгууд хэсгийг нээх

Sidebar-аас workspace-аа сонгоод Сувгууд руу орно.

Мессенжер эсвэл Instagram-ыг сонгох

«Мессенжер»-ийн «Холбох» товч Facebook руу, «Instagram»-ынх Instagram руу шилжүүлж нэвтрүүлнэ.

Зөвшөөрөл өгөх

Нээгдсэн цонхонд холбох хуудас, хаягаа сонгож, асуусан зөвшөөрлүүдийг бүгдийг нь чагтална. Нэгийг нь хасвал мессеж ирэхгүй, эсвэл илгээж чадахгүй байж болно.

Хуудсаа workspace-д залгах

OpenBot руу буцаж ирэхэд:

  • Messenger — Facebook-ээс ирсэн хуудсуудын жагсаалт гарна. Холбох хуудсаа сонгоход тэр нь одоогийн workspace-д Messenger суваг болж нэмэгдэнэ. Нэг workspace олон Facebook хуудас барьж болно. Хуудастай холбоотой Instagram хаяг энэ алхмаар автоматаар нэмэгдэхгүй.
  • Instagram — нэвтэрсэн Instagram хаяг шууд одоогийн workspace-д Instagram суваг болж залгагдана. Тухайн workspace-д Messenger аль хэдийн холбогдсон бол холболт татгалзагдана.

Асуудал гарвал

  • Суваг «Тасарсан» гэж байна, эсвэл мессеж ирэхээ больсон — мөрөн дэх «Дахин холбох» товчоор зөвшөөрлөө шинэчилнэ. Холболт тасарсан ч «Тасарсан» тэмдэг үргэлж гардаггүй тул мессеж ирэхгүй болсон бол мөн дахин холбоно. Хуудасны админ эрхээ алдсан, нууц үгээ сольсон үед ийм болдог.
  • Instagram-ын мессеж ирэхгүй байна — хаяг Business төрөлтэй эсэх, Instagram-ын тохиргоонд «Allow access to messages» асаалттай эсэх, Meta Business Suite-ийн автомат хариулт давхар ажиллаж байгаа эсэхийг шалгана.
  • Сувгаа салгавал — бараа, захиалга, яриа бүгд хэвээр үлдэнэ; зөвхөн тэр сувгаар мессеж солилцох нь зогсоно.

Энэ заавар тусалсан уу?